Тамхины иш түүх уралдаан зарлалаа

Admin | 2022-08-15


  Хоёрхон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамхины иш хаявал 50 сая төгрөгөөр торгодог болох хэрэгтэй хэмээн ярьсан нь олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. Хог хаяхтай тэмцэх арга барил буруу хэмээн шүүмжилсэн. Тэгвэл "Бөмбөрцгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарлалаа. Уралдаанд оролцогчид тамхихны ишийг өөрийн амьдардаг гэр, байр, хашаа, гудамж, тоглоомын талбай, голын эрэг орчмоос түүх юм байна. уралдааны зорилго нь орчноо цэвэрлэх, цаашлаад татсан тамхины ишээ хогийн саванд хаяж сургах аж. Улмаар хамгийн олон сав тамхины иш түүсэн аймгийг шалгаруулах юм байна. Уралдаанд бүх насныхан оролцох боломжтой аж.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)