Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 290 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнд 360 гаруй мянган хүүхэд суралцана. Сургуулиудын 156 нь төрийнх бол, 134 нь хувийн хэвшлийнх байгаа юм. Харин 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар e-mongolia системээр 80910 хүүхэд бүртгүүлээд байна. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ баталгаажуулсан хүүхдүүдийн бүртгэлээс харахад хоёр настай 18976 таван настай 19667 хүүхэд байгаа юм. Харин гурав болон дөрвөн настай тус бүр 19 мянга гаруй хүүхэд бүртгүүлснийг Нийслэлийн Боловсролын газрын дарга мэдээллээ. Мөн өмнөх жилүүдэд цэцэрлэгийн насны 34 мянга гаруй хүүхэд гэртээ үлддэг байсныг халах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч байгаа бөгөөд одоогоор 28 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олон талт хувилбараар бий болгосон байна. Тухайлбал, цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдаж авах, түрээслэх, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгох байдлаар сул орон тоон дээр хүүхэд элсүүлэх, орчин үеийн технологи ашигласан гэр цэцэрлэгийг ажиллуулах...зэрэг хувилбарыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 2022 онд 21 цэцэрлэг, 22 сургууль, 6 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заалыг ашиглалтад оруулах юм байна.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулахад төлөөлөгчид хамтарч ажиллана гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, сургуулиудын барилга барих, их болон урсгал засварын ажил, мөн боловсролын байгууллагуудын дулаан, цахилгааны бэлэн байдлыг хангуулахад анхаарал тавьж дүүрэг, хороо бүр дээр очиж ажиллан, шаардлагатай бол хариуцлага нэхэж ажиллана гэсэн юм.
Зарим сургуулийн хичээл эхлэх цагийн зохицуулалт энэ жил үргэлжинэ
Мөн төлөөлөгч Л.Ариунтуяа сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг онцлоод, ажил нь гацаж зогссон барилгын ажлын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм.
Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулахдаа “Коронавируст цар тахлын нөлөөгөөр барилгын өртөг өссөн. Тиймээс ажил нь зогссон төслүүд дээр дахин магадлал хийж, нэмэлт санхүүжилтийг 2023 оны төсөвт тусгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ. Мөн сургуулийн автобус, сургуулийн үдийн хоол, дүрэмт хувцасны үнийн асуудал болон өмнөх жилд мөрдөгдсөн зарим сургуулийн цагийн хязгаарлалтын зохицуулалт цаашид үйлчлэх үү гэдгийг төлөөлөгч Г.Гангамөрөн асуулаа. Энэ хичээлийн жилд цагийн зохицуулалт зарим сургууль дээр хийгдэх бөгөөд, өмнөх жилийнхээс дөрвөн сургуулийн нөхцөл байдлыг хянаж, тодруулга хийх аж. Мөн төлөөлөгч Ү.Оюунзул сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин өссөн үү, багшид очиж байгаа бодит цалингийн өсөлт хэд болсон бэ гэдгийг тодруулсан бол, Н.Баярчимэг төлөөлөгч коронавируст цар тахлын улмаас бий болсон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар хөндсөн юм.
Харин Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Жуковын музейн ойролцоо байдаг ОХУ-ын өмчийн барилгын асуудлыг тодруулав. Цэцэрлэгийн зориулалттай тэдгээр обьектыг Монгол Улсын талд шилжүүлэн авах, улмаар зориулалтын дагуу ашиглах боломж бий эсэхийг тэрбээр тодруулахад “...Энэ талаар Гадаад харилцааны яамаар дамжуулан хэлэлцэж байгаа…” гэж Нийслэлийн боловсролын газраас хариуллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 11 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 14 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 15 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 17 цагийн өмнө
Б.НЯМТАЙШИР: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмж...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16