СУРВАЛЖИЛГА: Төмс кг нь 1500 төгрөгийн үнэтэй байна

Admin | 2022-08-16


Улсын баяр наадмын дараахан хүнсний ногооны үнэ огцом өсөж иргэдийг бухимдахад хүргэсэн. Ялангуяа өргөн хэрэглээний төмсний үнэ 37.5 хувиар нэмэгдэж 4000-5000 төгрөг хүрсэн. Мөн лууван 4500 төгрөг, байцаа 4000 төгрөг, манжин 7000 төгрөг, сонгино 4000 төгрөг хүрч үнэ огцом нэмэгдсэн. Тэгвэл хүнсний ногооны үнэ буурчээ. 

Бид хүнсний ногооны үнэ судлахаар "И-Март", "Баянзүрх" захуудыг зорьлоо. Тус газруудын хүнсний ногооны тасаг үйлчлүүлэгч ихтэй, хүнсний ногоо ч эрэлт ихтэй байсан бөгөөд нөөц ч хангалттай байгаа харагдав.

Төмс кг 1500 төгрөг төгрөгийн үнэтэй байна

Тайлбар байхгүй.

"И-Март" худалдааны төвд:

-төмс кг нь 1580 төгрөг

-лууван кг нь 3100 төгрөг, савласан лууван 3080-4990 төргөг

-сонгино кг нь 2800 төгрөг, савласан сонгино 4990 төргөг

-байцаа кг нь 1700 төгрөг

-хүрэн манжин кг нь 4200 төгрөгийн үнэтэй байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

"Баянзүрх" зах:

-төмс кг нь 1500 төгрөг

-лууван кг нь 3000 төгрөг

-сонгино кг нь 3000 төгрөг

-байцаа кг нь 2500 төгрөг

-хүрэн манжин кг нь 4000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Тайлбар байхгүй.

Дашрамд дурдахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо  тариалсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт" хэмээн мэдээлсэн. Тиймээс орон нутагт намрын ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байгаа аж. Иймд дахин хомсдол үүсч, хүнсний ногооны үнэ нэмэгдэхгүй харин ч буурах төлөвтэй байгааг худалдаачид, ногоочид ч онцолж байлаа. 

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

                                                                                                                                                                    А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)