Геодези зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьлаа

Admin | 2022-08-16


Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Хуралдаанаар Геодези зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар "Газрын багц хуулийг засгийн газраар хэлэлцүүлээд их хуралд өргөн барьсан. Тиймээс газартай хамгийн их холбоотой Геодези зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, өргөн барьж байна.

Геодези нь улс орны эдийн засаг, хөгжлийн үндсэн суурь юм. Газрын маш олон тоо хэмжээнд тулгуурлаж бүтээн байгуулалт явагддаг. Том төсөл бүгд геодезийн цэг тэмдэгт тулгуурладаг. Геодезийн салбарын эрх зүйн орчинг сайжруулснаар, тогтолцоо дагаад сайжирч байгаа. Хэн хяналт тавих вэ, хэн архивлах вэ, хэн төлөвлөх вэ, хэрэгжүүлэх вэ гэдгийг нарийн тогтоож өгсөн.

Геодезийн салбарыг нийтийн болон тусгайлсан гэж ангилж байгаа. Энэ нь нууцлалыг гаргасан газрын зураг эсвэл мэдээллийн сангуудыг ил тод болгож, иргэн, ААН-үүдийг ашиглах боломжуудыг нээж өгч байгаа" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)