ТОДРУУЛГА: Хар талханд туршилт хийхэд “будагч бодис илрээгүй”

Admin | 2022-08-17


Олон нийтийн цахим сүлжээнд "Талх чихэр" ХК-ийн бүтээгдэхүүний талаар пост оруулсан нь олны эгдүүцлийг хүргээд амжив. Учир нь олон хэрэглэгчтэй олон үрийн хар талхнаас будагч бодис илэрсэн гэх.

Энэ талаар бид “Талх чихэр” ХК-иас тодруулахад “Цахим сүлжээнд нийтлэгдсэн зүйлийг бид өнөөдөр мэдсэн. Бид дахин хар талханд туршилт хийж үзэхэд будагч бодис илрээгүй. Нэгдсэн журмаар мэдээллийг ард иргэдэд хүргэх болно. Бид эргээд холбогдох болно” гэв.

Нийгмийн сүлжээнд "Шинэ авсан печнийхээ шидийг үзэх гээд хоёр минут шарчихсан чинь ийм тосорхог будаг шиг юм гарчихжээ. Бараг цагаанаа идсэн нь дээр ч юмуу, нэг л сэжигтэй санагдаад явчихлаа шүү" хэмээн нийтэлсэн юм.

Тайлбар байхгүй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)