БНСУ-ын цахилгаан барааны үйлдвэрүүд үерт автсан цахилгаан барааг үнэгүй засварлаж байна

Admin | 2022-08-17


   Саяхан БНСУ-ын Сөүл хот үерт автаж их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Хотын иргэд үерийн улмаас үүссэн хохирлыг даван туулахаар хичээж буй. Зарим айлууд үерийн нөхөн сэргээлтэд ажиллаж буй ажилчдад цай, кофегоор хүртэл үнэгүй үйлчилж байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл томоохон цахилгаан барааны компаниуд үерт автсан иргэдийн барааг үнэ төлбөргүй засварлаж эхэлжээ. Тодруулбал, Сөүл хотын Гуанаг дүүргийн Намбу бага сургуулийн тоглоомын талбайд гэр ахуйн цахилгаан барааны компаниуд үерт автсан бараа бүтээгдэхүүнийг засварлаж байгаа аж.

Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамнаас “Samsung Electronics”, “LG Electronics”, “Winia” зэрэг гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэдэг гурван компанитай энэ сарын 18-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй засварын баг ажиллуулах төлөвлөгөө гаргажээ. Түүнчлэн тус дүүргийн иргэд гэртээ засварчин дуудаж үнэгүй засуулах боломжтой бөгөөд бусад дүүрэгт оршин суудаг иргэдийн хувьд цахилгаан бараагаа авч очин үйлчлүүлэх боломжтой аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)