О.БАТСУУРЬ: ЖДҮ эрхлэгчдийн авдаг барааны материалыг татваргүй болгох хэрэгтэй

Admin | 1 Жилийн өмнө


   Эрдэнэт хотод жижиг дунд бизнес эрхэлдэг “Агар төгөл” ХХК -ны захирал О. Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр 2018 онд нэг ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж, гар аргаар угсарсан сийлбэрийн машин ашиглан төрөл бүрийн сийлбэртэй модон авдар, хүйн болон сэвлэгийн хайрцаг захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн байна.

Мөн 2020 оноос хойш тэрээр орон нутгийн зах зээлд эко модон тоглоомын бүтээгдэхүүн гаргахаар зорьсон ч шинэ бүтээгдэхүүн гаргахад санхүүжилт шаардлагатай байсан. Олон санхүүгийн байгууллагад хандаж санхүүжилт хүссэн ч барьцаа хөрөнгөгүй, орлого дутмаг гэх шалтгаанаар зээлийн хүсэлтийг нь түдгэлзүүлсэн, ЖДҮ-дээ төр засаг дэмжих шаардлагатайг ч хэлж байлаа.

-Юун түрүүнд бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Одхүүгийн Батсуурь гэдэг. Би 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Одоо Эрдэнэт хотод эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна.

-Модон эдлэлийн бизнесээ хэзээнээс эхлүүлсэн бэ?

-2018 онд энэ бизнесийнхээ санааг олж, найзтайгаа хамтарч хийж эхэлсэн. Анх сийлбэртэй авдар, хүйн болон сэвлэгийн хайрцаг хийж эхэлж байсан бол одоо илүү олон ажилчинтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болж өргөжсөнөөр бүх л төрлийн модон эдлэлийг хийдэг болсон байна.

Тайлбар байхгүй.

-Тодруулбал?

-Модон эдлэл тэр дундаа хүүхдийн модон тоглоом, puzzle буюу эвлүүлдэг тоглоомууд мөн модоор сувинеруудыг хийдэг. Эдгээр тоглоомууд нь Монгол ардын үлгэр домогт суурилсан уламжлалт соёл, өв уламжлалыг бага наснаас нь таниулах, хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, танин мэдэхүйн ач холбогдолтойгоороо онцлог.

-Хүмүүс дээрх бүтээгдэхүүнүүдээс юуг илүү сонирхож байна. Танай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юу вэ?

-Модон тоглоомыг хүмүүс их сонирхдог. Хүмүүс өөрсдөө “ийм хэлбэр дүрстэй тоглоомыг хүүхдэдээ хийлгэмээр байна” ч гэж захиалгаа хэлээд хийлгэдэг. Модон эдлэл бат бөх, удаан эдэлгээтэй байдаг учраас хүмүүс найз нөхдөдөө дурсгах болон гэртээ байршуулах дуртай байдаг.

Тайлбар байхгүй.

-Төрөөс ЖДҮ эрхлэгчдэд үзүүлдэг дэмжлэг хэр оновчтой санагддаг вэ?

-Төр засгийн зүгээс ЖДҮ эрхлэгчдээ дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг гаргадаг болсон. Гэтэл энэ зээл хэр барагтаа л олддоггүй. Банкин дээр очихоор маш олон шаардлагыг тавьдаг. Тэр болгоныг нь бүрдүүлж тайлан гаргах маш төвөгтэй. Бид чинь дөнгөж гарааны бизнесээ эхэлж, бүгдийг тэгээс эхэлж байгаа шүү дээ. 

2020 онд орон нутгийн зах зээлд эко модон тоглоомын бүтээгдэхүүн гаргахыг хичээсэн боловч барьцаа хөрөнгөгүй, орлого дутмаг гэх шалтгаанаар саналыг маань дэмжээгүй. Ер нь олон ажилчидтай том компаниудад зээл олгохоос илүүтэй хөдөлмөрлөх чин хүсэлтэй залуу компаниуддаа хөрөнгө оруулдаг л байх хэрэгтэй байна.  

-Цаашид бизнесээ явуулахад хүндрэлтэй зүйл юу байна?

- Манай улс үйлдвэрлэгч орон биш шүү дээ. Иймд бүтээгдэхүүнийхээ материалыг гаднаас авах шаардлага үүснэ. Гаднаас орж ирж байгаа барааг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж байгаа энэ материалыг 100 хувь татваргүй болгох хэрэгтэй. Харин гаднаас оруулж ирж байгаа бэлэн бүтээгдэхүүний татварыг өсгөх ёстой. Тэгэхгүй бол бид дотооддоо үйлдвэрлээд л байдаг түүнийг маань хуулбарлаж, гадаадад хямд өртгөөр олноор нь хийгээд хямдаар шахчихдаг. ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн авах барааг татваргүй болгож байж бид үйлдвэрлэгч орон болж хөгжинө шүү дээ.

-Таныг үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхэд гол нөлөө үзүүлдэг хөшүүрэг нь юу вэ?

-Олон хүнийг ажлын байртай болгож байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч олон хүнийг ажлын байртай болгох зорилготой байна. Манай үйл ажиллагааны гол багаж болох тоон удирдлагатай суурь машин заавал хүч шаардахгүй учир эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнийг ажилуулах бүрэн боломжтой. Дотоодынхоо үйлдвэрийн барааг нэмэгдүүлж, чанаржуулж гаднаас биш дотооддоо өөрсдийнхөө эдлэж хэрэглэдэг зүйлсээ бүтээдэг болохын тулд л хичээж ажиллаж байна.

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)