БНСУ-ын хэвлэл мэдээллийн редакцуудтай хамтран ажиллахаар боллоо

Admin | 2022-09-18


  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дон Хун болон дэд Ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Ан Хён Жүн нарын сэтгүүлчдийн төлөөлөл Монгол Улсад айлчилж байна. Тэгвэл айчлалын хүрээнд өнөөдөр    МСНЭ болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо хоорондын 6 дахь уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар сэтгүүлчдийг БНСУ-д сургалтад хамруулах, редакц хооронд хамтран ажиллах, сэтгүүлч солилцоо зохион байгуулах зэрэг хэд хэдэн чухал хэлэлцээрийг хийжээ. Тус хэлэлцээрийн дагуу шат дараалсан ажлуудыг зохион байгуулахаар бэлтгэлдээ ажилдаа орох талаар МСНЭ-ээс мэдээллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)