Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно

Admin | 2022-09-20


  Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна

Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус дулаан, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)