Зүрхний титэм судасны нарийслыг Монголдоо эмчилдэг болжээ

Admin | 2022-09-20


Эрүүл мэндийн яамнаас Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний тоог бууруулах шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Тэгвэл үүний үр дүнд өнөөдрийн байдлаар зургаан өвчнийг Монголдоо эмчилдэг болжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр нэвтрээд буй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээ юм. 

Энэ төрлийн эмчилгээг эх орондоо хийж эхэлснээр иргэд гадаад руу явах шаардлагагүй боллоо. Уг оношоор гадаадад эмчлүүлэхэд 250-350 сая төгрөгийн өртгөөр эмчлүүлдэг байсан бол одоо УНТЭ-т нэвтрүүлснээр мэс заслын нэг удаагийн хэрэгслийн зардал нь 25-30 орчим саяд багтах бөгөөд иргэнээс гарах төлбөрийг хамгийн бага түвшинд байлгах санхүүгийн зохицуулалтуудыг хийж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)