Улсын хэмжээнд 4 ба 6 настай хүүхдийн харааг шалгаж байна

Admin | 2022-09-20


    Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд 1366 эмч, эмнэлгийн мэргэжилтэн “Хүүхдийн хараа шалгах арга” сургалтад хамрагдаж, сургуулийн өмнөх насны хүүхдийн хараа шалгах “Lea хүснэгт”-ийг 21 аймгийн эрүүл мэндийг дэмжих төв ба өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, Монгол Улсын 21 аймагт 4 ба 6 настай хүүхдийн хараа шалгах үйл ажиллагаа явагдаж байна.

Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор хагас сая гаруй хүүхэд сохорч байгаа нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг болсоор байна.

Монгол Улсад хүүхдийн сохролын тархалт нь 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага боловч хүүхдийн катаракт өвчний улмаас үүссэн сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд (5-6/100,000) байна. Иймд “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т хүүхдийн хараа хамгаалах асуудал нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгагдсан аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)