Дүүргийн санхүүжилтээр 35-р сургууль Монголын анхны дижитал ангитай боллоо

Admin | 2022-09-21


    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дэлхийн жишигт нийцсэн боловсролын арга зүйг танхим болон цахим сургалт хосолсон сургалтын орчинд бүрдүүлэх ажлын хүрээнд “Санко Маркетинг Монголиа” ХХК-тай хамтран орон нутгийн хөрөнгө оруулалтаар 35-р сургуулийн нэг ангийг “Digital Classroom”-ийг тохижуулсан.

Энэхүү ангийг өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч М.Алтангэрэл болон холбогдох хэлтсийн дарга нар 35-р сургуулийн удирдлага оролцов.

“Digital Classroom” анги нь эргономик тавилга, ухаалаг тоног төхөөрөмж, сургалтын Bytello цогц программ хангамж бүхий орчин үеийн интерьер дизайнтай хослуулсан шинэ цаг үеийн боловсролын арга зүйд нийцсэн багш сурагчдийн харилцан интерактив ажиллагаа, зайны сургалт хийх нөхцлийг бүрдүүлж, интернет орчинд дэлхийн боловсролыг хот болон орон нутгийн сурагчдад тэгш бөгөөд хүртээмжтэй хүргэх, хичээлийн хоцрогдлыг арилгах бүрэн боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.

"Digital Classroom" ангийн шийдэл нь:

  • Сурагчид хийж буй хичээлээ ухаалаг самбар луу зэрэг хуваалцах,
  • Багшийн хийж буй үйлдлийг сурагчид таблет дээрээ шууд харах, түүн дээр ажиллах,
  • Мэдрэгчтэй камераар багшийн сургах явцыг харуулан, хичээлийг контент болгон хадгалж авах, цахимаар хичээлдээ оролцох,
  • Документ камерын тусламжтайгаар ухаалаг самбарт хичээлийн материалыг ашиглах,
  • Таблетуудыг цэнэглэгч шүүгээнд аюулгүй хадгалах зэрэг боломжийг MAXHUB, Bytello, AVER гэсэн дэлхийн шилдэг бүрэндүүдийн тусламжтайгаар гүйцэтгэх боломжтой аж.

1 хүн нарын зураг байж магад

2 хүн, хүүхэд, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)