ЭХЭМҮТ: Төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо

Admin | 2022-09-21


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.

Тухайлбал амаржсан, төрсөн эхийн ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл байдаг. Хэдийгээр энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс тус үйлчилгээг нэвтүүлж байгаа аж.

Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгөх юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)