Энэ сарын 25-нд 00:30 цагт ОХУ иргэн Д хил дээр танилцсан Баянгол дүүрэгт оршин суудаг А-тай хамт иргэн Г-ийн гэрт зочлон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарчээ.
ОХУ-ын иргэн Д өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Улмаар тус иргэнийг цагдан хорьжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын иргэн Д энэ сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийт нутгаар цас орохгүй
tentsver.mn | 2026-01-22
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























