ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Тус мэдэгдэлтэй холбоотойгоор манай улсын хилээр орж ирэх ОХУ-ын иргэдийн цуваа нэмэгдсэн гэх мэдээлэл гараад буй. Мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнгөрсөн амралтын хоёр өдрийн талаарх тоон мэдээллийг тодруулахад "Энэ сарын 25-нд ОХУ-ын 931 иргэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Манай улсаас ОХУ руу 145 гаруй иргэн гарсан байна. Өчигдөр буюу энэ сарын 26-нд ОХУ-ын 984 иргэн орж ирсэн бол 208 иргэн ОХУ руу гарсан мэдээлэл байна” гэв.
Бид энэ сарын 22-нд Алтан булаг боомтоор орж, гарсан иргэдийн талаарх мэдээллийг тодруулахад орж ирсэн 260 гаруй иргэн байсан бол өнөөдөр 930 гаруй болж өсжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийт нутгаар цас орохгүй
tentsver.mn | 2026-01-22
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























