Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос олджээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүний цогцос гарган авахад туслах дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан байна.
Алба хаагчид 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг 40 минут ажиллаж гарган авч нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийт нутгаар цас орохгүй
tentsver.mn | 2026-01-22
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























