Төмс хураалт 69 хувьтай байна

Admin | 2022-09-27


   ХХААХҮЯ-аас ургац хураалттай холбоотой мэдээллийг танилцууллаа. Мэдээлэлд "Тариаланчид  өнөөдрийн байдлаар 82.8 мянган га талбайгаас 103.2 мянган тонн үр,  80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан авлаа.  Хувиар авч үзвэл улаанбуудай 25.1 хувь, төмс 68.9 хувь, хүнсний ногоо 53.8 хувь, тэжээл 15.4 хувь, тосны ургамал 10.9 хувьтай ургац хураалтын ажил үргэлжилж байна" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)