Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалт болно

Admin | 2022-09-27


  Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ , ҮЙЛЧИЛГЭЭНД САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтын талаар ЭМЯ-ны НЭМГ-ийн дарга Д. Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагчид өглөө.

Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд дунджаар 4000 орчин хүн сүрьеэгээр өвчилдөг ба жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчиний улмаас амь насаа алдаж байгаа нь  халдварт өвчин  дотроо тэргүүлдэг байна. Монгол улс ДЭМБ-аас шинэчлэн гаргасан  Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн оржээ. 

Энэхүү  дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэний санаачлагаар ЭМЯ, ХӨСҮТ,  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн нэгж зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.  Уулзалтанд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , Сүрьеэгийн эсрэг олон олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфемба болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцож  “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ , ҮЙЛЧИЛГЭЭНД САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ”-хэд дуу хоолой, санал санаачлагаа хүргэх юм байна. 

Мөн Тус чуулга уулзалтанд аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн төлөөлөгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)