Л.ЭНХ-АМГАЛАН: Нэгдүгээр түвшинд багтсан багш нарын цалинг 25 хувиар нэмнэ

Admin | 2022-09-28


Боловсрл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан багш нарыг мэдлэг, заах арга зүйгээс нь хамааран зургаан түвшинд хувааж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр "Багш нарын үнэлгээг хийхдээ 4 шалгуур 13 үзүүлэлтээр зохион байгуулсан. 1 дүгээр ангилалд орж байгаа багшийн цалин дээр 25 хувийн урамшуулал олгоно. 2 дугаар ангилал 20 хувь, 3 дугаар ангилалд 15 хувь, 4 дүгээр ангилалд 10 хувийн урамшуулалыг суурь цалин дээр нь олгоно.

5, 6 дугаар ангилалд байгаа багш нар ямар үзүүлэлт дээрээ үнэлгээ бага байгаагаа тодорхойлж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах ёстой. Дараа жилийн хичээлийн жилд хүүхэд дээрээ болон өөртөө ямар ахиц дэвшил гаргасан бэ гэдгээр дахин үнэлгээг хийж ахиц дэвшил гарсан бол урамшуулал авч байгаа багш нарынхаа эгнээнд орно. Өмнө нь ур чадварын нэмэгдлийг нийт багш нарын 15 хувь нь л авдаг байсан бол одоогийн үр дүнд суурилсан тогтолцоо нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь өөрийн ажлын гүйцэтгэлийг үнэлүүлээд 10-25 хувийн нэмэгдэл урамшуулал авах бололцоо нэмэгдэж байна.

Үндсэндээ үнэлгээнд хамрагдсан 29.000 багшаас

1 дүгээр түвшинд 947,

2 дугаар түвшинд 2982,

3 дугаар түвшинд 3351,

4 дүгээр түвшинд 5016,

5, 6 дугаар түвшинд 17,000 багш гүйцэтгэлээр үнэлэгдсэн байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)