Эрэн сурвалжлагдаж байсан 1200 этгээдийг олж тогтоожээ

Admin | 1 Жилийн өмнө


  Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногт 432 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Тодруулбал, хүнийг санаатай алах 10, хулгайлах 126, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх гэмт хэрэг 9, залилах 158, бусад 91 хэргийг илрүүлжээ. Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд 342 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 1486, шүүхээс даалгасан  2506, зөрчил үйлдсэн этгээд 448, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон 21 үнэт зүйл эрэн сурвалжлагдаж байсан аж. Үүнээс 1201 хүн, эд зүйлсийг олж тогтоосон байна. 

Дээрх эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд дотор бусдыг удаа дараа залилсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж 18 газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Г, Д, М, У, Х нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)