С.ЭНХБОЛД: Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орж хүндрэхгүй байгаа гэх мэдээлэл байна

Admin | 2021-12-01


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр болон коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "КОВИД-19 халдварын шинэ хувилбар өнөөдрийн байдлаар 18 улсад бүртгэгдлээ. Африкийн улс орнууд, Израиль, Бельгид халдвар голомтлон гарч байгаа бол бусад оронд зөөвөрлөгдөж очсон тохиолдол бүртгэгдээд байгаа.

Улс орнуудын хувьд халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Өөрийн орны иргэдээ татан авсан тохиолдолд 10 хоног тусгаарлан, тус хугацаандаа хоёр удаа шинжилгээ авч байна. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлж байгаа. Тухайлбал, тун хоорондын зайг гурван сар болгож зарлалаа.

Манай улсын хувьд хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гарган ажиллуулж, шинжилгээ авч иргэдийг нэвтрүүлж байна. Иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг зэрэг аваад, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах байр руу шилжүүлж, дараагийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа.

Арваннэгдүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1,040 хүн ирсэн. Эдгээрээс хоёр тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн тул ХӨСҮТ-д шилжүүлэн PCR шинжилгээ хийхэд нэг иргэнээс дельта хувилбарын халдвар илэрч, нөгөө хүний онош үгүйсгэгдсэн" хэмээн ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)