Зөвшөөрөлгүй баригдсан 3700 гаруй гараашийг буулгажээ

Admin | 2022-10-06


    Нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 146 байршилд 3719 гарааш буулгаад байна. Энэ ажил өнөөдөр 76.5 хувьтай үргэлжилж байгаа юм.

Энэ онд гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийнэ. Ойр байршилтай газруудыг нэгтгэн 47 байршилд цогц тохижилт хийж буй гэсэн үг.

Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн нь ч бий. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)