Э.Ариунболд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Admin | 2022-10-06


  Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байгаа жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа оролцож байгаа. Тэгвэл Э.Ариунболд финалд Токиогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такатотой барилдлаа. Их аварга Такатог хоёр вазари үнэлгээгээр ялснаар Монголын тамирчин Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ.

Э.Ариунболд хагас шигшээд 2022 оны Антальягийн их дуулгын хүрэл медальт Узбекистаны Дилшодбек Баратовыг торгуулиар ялж финалд шалгарсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)