Хакүхо М.Даваажаргал Гиннесийн рекорд тогтоожээ

Admin | 2022-10-06


 

  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх Ёкозүна Хакүхо М.Даваажаргал Гиннесийн хорооны найм дахь батламжаа гардан авсан байна.

Энэ оны аравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Япон улсад орон даяар  сумогийн фен талархлын өдөр тохиож байна. Энэ үеэр Хакүхо М.Даваажаргал нэг минутанд хамгийн их гарын дардас дарсан хүн болж Гиннесийн рекорд тогтоожээ. Түүний хувьд нэг минутанд 104 гарын дардас дарсан бөгөөд Гиннесийн хорооны найман батламжтай болж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)