САЙН МЭДЭЭ: ХУД-ийн Засаг даргын Тамгын газар албан хаагчдын Хүүхдийн өрөөтэй болжээ

Admin | 2022-10-06


  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ажилчдын ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хүүхдэд ээлтэй орчин бүхий “Хүүхдийн өрөө”-г тохижуулан хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ.

Хүүхдийн өрөөг байгуулснаар бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажлаа хийх нөхцөл боломж бүрдсэн зэрэг олон давуу талтай төдийгүй хүүхдүүд хичээлийнхээ өмнө, эсвэл тарж ирээд тус өрөөнд хичээлээ давтах, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх, тоглох зэрэг өрөөг ашиглах боломж бүрджээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь байгууллагынхаа дэргэд “Эко бүлэг” цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээж, албан хаагчдынхаа хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн байна.

“Эко бүлэг” цэцэрлэгийг байгуулснаар Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх, хэлтэс албадын ажилтан, албан хаагчид ажилтайгаа ойрхон сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажлаа тайван, санаа амар хийж чадах боломжтой болсон аж.

Тиймээс хүүхэддээ санаа зоволгүйгээр ажлаа хийх нөхцөлийг ажилтнууддаа бүрдүүлэн ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИНГ бүрдүүлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас УРИАЛЛАА.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)