АТГ: Ж.Батзанданг 48 цагийн хугацаатай баривчилсан

Admin | 2022-10-06


  УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр /2022.10.06/ АТГ-аас түр саатуулсан байна. түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутган цагдан хорьсон байна. Ж.Батзанданг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед дээрх зээлийг авсан бөгөөд зээл авахад нөлөөлсөн байж нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ талаар АТГ-аас тодруулахад, “Дарханы замтай холбоотой хэргээр хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Энэ хүрээнд цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд баривчлах үндэслэл тогтоогдсон тул түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан” гэлээ.

Мөн түүний ах болох Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр АТГ-аас түр саатуулаад байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)