Монголд тагнуул хийж байсан гадаадын иргэнд 12 жилийн ял оноожээ

Admin | 2022-10-06


    Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гадаад улсын 1 иргэн, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан Монгол Улсын 2 иргэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 4 өдөр үргэлжилж шүүхээс холбогдох этгээдүүдийг гэм буруутайд тооцож, хорих ял оноож шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал эрүүгийн хууль 19.10 дугаар зүйлд заасан Монгол Улсын эсрэг тагнуул хийх гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэн Б-д шүүхээс 12 жилийн хорих ял, мөн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын иргэн А, Э нарт тус бүр 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Ингэснээр Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2022 он гарснаас хойш шүүхээр шийдвэрлүүлсэн энэ төрлийн 3 дахь эрүүгийн хэрэг болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)