Галт тэрэг ашиглан эрт илрүүлгийн шинжилгээ хийж байна

Admin | 2022-10-07


   “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг харъяа эмнэлгүүд зохион байгуулж байна.
Үүний нэг болох Улаанбаатар Төмөр замын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношлогооны төв аялалын үзлэгийг зохион байгуулж, Сүхбаатар, Салхит, Дархан, Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Зүүнхараа, Мандал өртөөнд ес дүгээр сарын 05-29-ны өдрүүдэд ажиллаа.

Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ үеэр давхардсан тоогоор нийт 23941 иргэнд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентгенд үзлэг хийн, зөвлөгөөг өгч ажилласан байна.

Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд нийт 676 хүн хамрагдсанаас 18-30 насны 355, 31-45 насны 99, 46-60 насны 219, 61-ээс дээш насны 3, 31-ээс дээш насны 321 хүн тус тус хамрагдсан. Хүйсээр нь ангилбал 424 нь эрэгтэй, 252 нь эмэгтэй иргэн байна.
Илэрсэн өвчлөл 491 бүртгэгдсэн бөгөөд үүнээс хавдрын сэжигтэй тохиолдолыг авч үзвэл:

  • 33,36,39,42,45,48,51 насны нийт 30 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулахад хоёр хүн хавдрын сэжигтэй гарчээ.
  • 31 наснаас дээш нийт 320 хүн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс ходоодны хавдартай хоёр тохиолдол батлагдсан байна.
  • Хөхний хавдрын сэжигтэй 1 тохиолдол илэрсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)