“Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажил эхэлжээ

Admin | 2022-10-07


  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газрын есөн давхар, Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээсэн, энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн авчээ. Мөн олон мянган эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн барилга хуучирсан, 63 жилийн дараа шинэ барилгын ажлыг ийн эхлүүллээ.
Шинэ барилга ашиглалтад орсноор “Хүрээ” амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, үйлчлэх хүрээ өргөжиж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэн, 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярайн, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болно.  
 
“Хүрээ” амаржих газрын барилгын ажлыг “Өгөөмөр дэнж “ ХХК гүйцэтгэж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)