Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг эсэргүүцсэн дөрвөн иргэнийг торгожээ

Admin | 2022-10-10


  Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч компани иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Тодруулбал, гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсээд байгаа талаар олон нийтийн сүлээнд бичлэг ч цацагдсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас шалгаж дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Мөн шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан Д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байна

 

                                                                   Эх сурвалж: ЦЕГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)