ҮЙЛ ЯВДАЛ: Чингис хааны музейг нээж, төрийн 9 хөлт цагаан тугийг зална

Admin | 2022-10-10


Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд: УИХ-ын Нийгмийн бодлого, Төсөв, Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороод хуралдана.

09.00 цагт Blue sky зочид буудалд Монголын шүүгчдийн холбоо, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран "Шүүгч ба олон нийт" хэлэлцүүлэг болно.

09.30 цагт “Блю Скай” зочид буудалд АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Винн “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэгт илтгэл тавина.

09.30 цагт МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс-2022” судалгааны дүнг танилцуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Буриадын сан”, “Холун хатны үрс” ТББ-аас ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Чингис хаан, хаад язгууртны музейг албан ёсоор нээж, төрийн есөн хөлт цагаан тугийг зална.

12:00 цагт Иргэн Ч.Мөнхбаярыг БНХАУ хилээ хаахад хүргэсэн гэж буруутгасан тухай өмгөөлөгчид нь мэдээлэл хийнэ.

НҮБ-ын Хүүхдийн сан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,ХНХЯ хамтран “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)