Баривчлах шийтгэл эдэлж байхдаа оргохыг завдаж, улмаар унаж бэртжээ

Admin | 2022-10-10


  БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байрнаас энэ сарын 09-нд Т, Н нар цонхоор оргон зайлахыг завдаж, улмаар унаж бэртсэн байна.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад тухайн үед тус байрны алба хаагч Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгснөөр дээрх этгээдүүд ГССҮТ-д хүргэгжээ. Одоогоор баривчлагдсан этгээдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Дээрх иргэд өнгөрсөн есдүгээр сарын 23-нд газ үнэрлэн мансуурч, иргэн Э-ийн гар утасны дэлгэцийг хагалж, биед нь хохирол учруулахгүйгээр халдсан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байсан ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)