Монгол Улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех ажилтнуудынхаа дунд ажил мэргэжлийн “Ур чадвар-2022” уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд Баяжмалын уут оёх, Зөөлөн оёдлын хэсгийн ажилтнууд оролцож, авхаалж самбаагаа сорив. Баяжмалын уут оёх хэсгийн ур чадварын тэмцээнд оёдолчин Д.Алтангэрэл тэргүүлж, Л.Баасансүрэн, Б.Бат-Ирээдүй нар удааллаа. Зөөлөн оёдлын хэсгийн ур чадварын тэмцээнд А.Раднаабазар түрүүлж, Д.Батчимэг, Б.Нансалмаа нар удаах байруудад шалгарсан байна. Оёдлын цех, ажил мэргэжлийн онцлогийн дагуу ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулах, оёдлын чанар стандартыг боловсронгуй болгох, залуу ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлагатай ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сурталчлан таниулах зорилгоор “Ур чадвар-2022” уралдааныг зохион байгуулжээ. Оёдолчдын сэтгэх чадвар, ур чадвар, хурд, бүтээгдэхүүний технологийн шаардлага зэргийг харгалзан тэмцээнийг дүгнэсэн гэдгийг тус цехийн Үйлдвэрлэл технологийн Тэргүүлэх мэргэжилтэн М.Олонжаргал онцлов.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























