Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах Засгийн газрын шийдвэрийн дагуу орон сууц эзэмших эрхийн бичгийг нь өнөөдөр өөрийн биеэр гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хоёр жилийн өмнө Орхон аймагт ажиллах үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон уурхайчдын гаргасан хүсэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулсан. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш жил ажилласан, одоо ажиллаж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн “фондын” байранд буюу үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцанд амьдардаг, өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр хувьчилж аваагүй, мөн орон сууцны мөнгөн дэмжлэг авч байгаагүй ажилчдад байрыг нь хувьчилж, Балжиннямтай билигт сайн өдөр орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү гардууллаа.

Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Цар тахлын хүнд цаг үед ачааны хүндийг Эрдэнэт үйлдвэр үүрснийг Монголын ард түмэн мартахгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Эрдэнэт үйлдвэр Засгийн газарт том дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүний ард уурхайчдын маань хөдөлмөр хөлс бий...” хэмээн онцлоод өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон ажилчдад баяр хүргэж, аз жаргалын дээдийг хүсэн ерөөв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 14 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









