Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тусгаж, тус үйлдвэрт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэр исэлдсэн хүдрээ ашиглан нуруулдан уусгах SX-EW технологиор катодын зэс үйлдвэрлэхээр зорьж байна. Судалгаа, шинжилгээний хүрээлэн исэлдсэн хүдрийн 8а, 12-р овоолгыг нэвтэлж өрөмдсөн 35 цооногийн 20 тонн буюу тухайн овоолгуудыг бүрэн төлөөлөхүйц дээжид технологийн иж бүрэн туршилт, судалгааны ажил гүйцэтгэжээ. Туршилтыг 2021 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2022 оны нэгдүгээр сард дуусгасан бөгөөд туршилт, судалгааны ажлын үр дүн, тайланг Үйлдвэрийн бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө. Исэлдсэн хүдрийн технологийн туршилт, судалгаа нь үүсмэл ордын зэсийн нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд оруулах чухал ач холбогдолтой ажил боллоо, гэж тус хүрээлэнгийн судлаач инженер Ц.Гансүх мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









