Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн ахмад, дунд, залуу гурван үеийнхэн сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж, аваргаа тодрууллаа. Цехийн ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх, туршлага солилцох, эрүүл мэнд бие бялдрыг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн, дархлааг сайжруулах зорилгоор эл тэмцээнийг тус цехийн Залуучуудын зөвлөлөөс санаачлан зохион байгуулав. Тэмцээнд Ил уурхайн гурван баатар буюу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Т.Нямжав, Б.Батбаяр, үе үеийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцлоо. Тус цехийн ажиллагсад долоон баг болон хуваагдаж, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж, хурд хүчээ сорив. Хөгжөөн дэмжигчид, тамирчдын уухай, авьяаслаг ажилтнуудын урлагийн үзүүлбэр хосолсон тэмцээний ялагчаар Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан дасгалжуулагчтай, Д.Нямдорж ахлагчтай "Их тэсрэлт " баг тодорлоо. Дэд байранд Гавьяат уурхайчин Т.Очирхуяг дасгалжуулагчтай, Ц.Шинэдорж ахлагчтай "Өрөмдөгч анаашнууд" шалгарсан бол тус цехийн дарга асан Б.Отгондаваа дасгалжуулагчтай, Б.Ганбат ахлагчтай "Уурхайн бүргэдүүд" баг гуравдугаар байрыг эзэлсэн байна. Мөн тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар Т.Нямжав, багийн ахлагчаар Б.Ганбат, шилдэг тоглогчоор Х.Хосбаяр, Н.Нандинцэцэг нар шалгарчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









