Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь зэрэг гурван аймгийн нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ.
Тодруулбал Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн байна. Харин Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар мөн өдрийн 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийт нутгаар цас орохгүй
tentsver.mn | 2026-01-22
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























