Ц.ГАНБОЛД: Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан

Admin | 2022-11-21


   Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд агаарын чанарын үзүүлэлт болон шахмал түлштэй холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна. Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн. Мөн цаашид шаардлагатай цэгийг нэмэхээр төлөвлөж байна. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан” хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)