Д.ТОГТОХСҮРЭН: 2023 оны нэгдүгээр сараас ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ

Admin | 2022-11-20


 Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжлэх шийдвэр гарсан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Тийм учраас Засгийн газрын саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)