Нийтийн албанд томилогдох 355 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Admin | 2022-11-22


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 355 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 157 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 153 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 77 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 55 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)