УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Зуд болох эрсдэлтэй аймгуудаар оторлож буй малчдын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж алдагдах зэрэг хүндрэл үүсч болзошгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудаас урьдчилсан мэдээллийг өгч, оторлож байгаа малчдын эрсдэлтэй иргэдийн мэдээллийг авч, тогтмол мэдээллээр хангаж ажиллаж байна.
Отроор өвөлжиж буй малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг суурь өвчтэй иргэдийн эрсдэлт бүлэгт ангилан мэдээллийг авахад энэ оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн байдлаар 21 аймгийн хэмжээнд нийт 4503 иргэн отроор нүүдэллэж байгаагаас, жирэмсэн эх-54, 0-5 насны хүүхэд-918, өндөр настан-416, хөгжлийн бэрхшээлтэй-149 болон архаг суурь өвчтэй-367 иргэд тус тус отроор нүүдэлж байна.
Отор нүүдлээр явж буй малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, мал эмнэлэг, Хүнс хөдөө аж ахуйн газруудтай хамтран сумын ЗДТГ-тай тухайн онд отор нүүдлээр явах иргэдийн бүртгэл, тоон судалгааг 14 хоног тутам авч, сум хооронд аймагтаа, аймаг хооронд отор нүүдлээр яваа иргэдийн бүртгэлийг Эрүүл мэндийн байгууллагуудтай мэдээлэл солилцож, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
2022 онд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон түргэний машины парк шинэчлэлийг хийсэн. Мөн осол гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийн тоог нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулахад чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦТЭ, Монгол япон эмнэлгүүдэд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Яаралтай тусламжийн үйлчилгээг даатгалтай эсэхээс үл хамааран өмчийн хэлбэрийн бүх эмнэлгүүд үзүүлдэг. Мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Алслагдсан орон нутаг дахь алсын дуудлагын түлшний санхүүжилтийг олгож байна. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж хүргэж байна.Мөн Хотын зүүн талд шинээр ашиглалтад орсон түлэнхийн төвд гэмтлийн яаралтай тусламжийн тасгийг нээн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журм...
tentsver.mn | 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичг...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19