“Сургагч-сурагч” багшаар бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа

Admin | 2022-11-21


Нийслэлийн Онцгой байдлын газраас “Сургагч-сурагч” багшаар бэлтгэх “Бэлэн бай” гамшгаас хамгаалах анхан шатны сургалт, дадлагыг зохион байгууллаа.

 

Сургалт, дадлагад ерөнхий боловсролын 52 дугаар сургууль болон Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн ахлах ангийн 35 сурагч хамрагдсан юм.

 

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтаар сурагчдад багаар ажиллах дадлага, гал түймэр, ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, зуд, мал, амьтны гоц халдварт өвчин, аянга, цахилгаан, үер ус, химийн осол, зудын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах мэдлэг олголоо.

 

Сургалт, дадлагад хамрагдсан 35 сурагчдад гэрчилгээ болон “Be ready” сургалтын хичээл бүхий СD хүлээлгэн өгч, цаашид хичээл заах арга зүй, зааварчилгаа өгсөн юм.

 

Цаашид нийслэлийн Онцгой байдлын газраас Боловсролын газартай хамтран сургууль бүрт “Сургагч сурагч”-ыг бэлтгэн, гамшгаас хамгаалах анхан шатны дадлага, сургуулийг зохион байгуулах, цахим групп үүсгэж мэдээ, мэдээлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг шуурхай түгээх зорилт тавин ажиллах аж.

9AF30855-B5F0-48C7-A59A-5D559C4BA803.jpeg

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)