Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баримтуудад хяналт шалгалт хийв

Admin | 2022-11-23


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь энэ оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-2, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Цус сэлбэлтийн үндэсний төв болон Хүрээ амаржих газар зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус тус ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, худалдан авах үйл ажиллагаа, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаатай холбоотой баримтуудад хяналт шалгалт хийв.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 10 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 4755 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)