"Чингис хаан" одонг Д.Доржготов, Жэк Уэтерфорд нарт гардуулна

Admin | 2022-11-22


  Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Чингис хаан" одон хүртээх талаар өнөөдөр /2022.11.23/ мэдээлэл хийлээ.

   Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёр эрхэмд төрийн дээд одон Чингис хаан одонг гардуулахаар болов. Энэ хүрээнд АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфорд, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов гуай нарт Чингис хаан одонг олгохоор боллоо.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов гуай сүүлийн 55 жилийн турш Орос-Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо газар зүйн судалгааг хийж байгаа юм. Тэрээр Монгол орны усны ай сав газрууд хаана байдаг, хөрсний ус, түүний физик шинж чанар, мөн хөрсний нөөцийг тодорхойлсон гээд олон судалгаа, шинжилгээг өнгөрсөн хугацаанд хийжээ.

АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфордын хувьд Монголын тухай дөрвөн ном хэвлүүлж дэлхий дахинд түгээсэн гэдгээр нь олон нийт үнэлдэг.  “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын иx хатдын нууц товчоо”, "Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд", "Хубилай хаан: Монголын усан замын цэрэг" зэрэг номыг хэвлүүлжээ. 

Жак Уэтерфорд нэгэн ярилцлагадаа "Хүүхэд байхдаа олон агуу дайчны түүхийг уншсан. Тэдгээрээс Чингис хааны тухай түүхийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн. Гэхдээ хүүхэд байсан учраас надад Чингис хааны хийж буй тулаан болон адал явдалтай хэсэг нь л сонирхлыг минь ихэд татдаг байсан. Харин сүүлд коммунизм нуран унаж, Монгол гадаад ертөнцөд нээлттэй орон болсны дараа надад тус улсад очиж, хүүхэд насны сонирхлоо амилуулах боломж олдсон юм. Хэдийгээр Монголын болон Чингис хааны талаарх судалгаагаа сүүлд эхлүүлсэн ч хүүхэд насны минь сонирхол хүчтэй нөлөөлсөн" гэжээ.

2005 оноос хойш "Чингис хаан" одон хүртсэн иргэн, хамт олныг танилцуулж байна. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: | Sonin.MN

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/

Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгсжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Өнөө цагийн удирдагчид болон орчин цагийн  залууст санах, сэрэх, бодох юм их л байна даа – УНДРАХ

Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/

Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/

Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд | Zaag.MN

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/

Монголын түүхийн тайлбар толь

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/

Ерөнхий сайд асан Д.Содном: | Sonin.MN

Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/

Эрдэмтэн Х.Намсрай Чингисийн одон гардлаа

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/

Г.Мэнд-Ооёо: Монголчуудын оюуны сэргэлт өнөөгийн соёлт хүн төрөлхтний  анхаарлын төвд орж ирлээ – Өглөө.мн

Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/

Түүнийг “гэгээрлийн зам”-д хөтөлсөн хүн хэн бэ – УНДРАХ

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/

Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд | Zaag.MN

"The Hu" хамтлаг /2019 он/

БНМАУ, ЗХУ-ын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа /2021/

Ж.Гүррагчаа: Буян хишгээ үргэлж хайрлаж байдаг Монголынхоо ард түмэнд дахин  талархал илэрхийлье | Sonin.MN

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд /2021 он/

Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)