Цасан шуурганы улмаас мал нэг дор олноороо хорогдсон дуудлага их иржээ

Admin | 2022-11-28


   Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт мал хөлдөж хоргодох дуудлага их ирэх болжээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар дараах дуудлагууд ирсэн байна.

Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т 11.27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат Б-ийн 60 бог мал цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/ 11.27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км 11.27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)