Автомашинтайгаа цасанд суусан 10 гаруй дуудлагын дагуу аврагчид ажиллаж иргэдийн амь насыг аварчээ

Admin | 2022-11-28


Өнгөрсөн шөнө автомашинтайгаа цасанд суусан дуудлага их иржээ. Тодруулбал,

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Цагаан даваа” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 06:46 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Маяти” загварын суудлын автомашин /1 жолооч, 1 зорчигч/, “Прадо-120” загварын суудлын автомашин /1 жолооч/ тус тус цасанд суусан байсныг 58 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 427 дугаар нээлттэй хорих ангиас зүүн тийш 5 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Налайх дүүргийн иргэн Д /32 настай,эмэгтэй/-ийн “Приус-30” загварын суудлын автомашин /2 том хүн, 4 хүүхэд/ цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 427 дугаар нээлттэй хорих ангиас Багануур дүүрэг явах замд “Приус-41” загварын автомашин цасанд суусан, машины дугуй хагарсан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А /43 настай, эмэгтэй/-гийн “Приус-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын “Богд хаан” төмөр замын төслийн 7781 дүгээр ангийн ажилчдын кемпээс зүүн зүгт 10 км-т Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/37 настай, эмэгтэй/-гийн “Тоёота Стима” загварын автомашин /2 том хүн, 3 хүүхэд/ цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багш нарын хорооллоос зүүн урд зүгт 5 км-т дуудлаганд явж байсан түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан.Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/-ын “Ниссан Урбан” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 5 минут ажиллаж татан гаргасан.

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Борзонтын дугуй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 417 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/-т автомашин цасанд боогдсон, суусан гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Д, Д нар “Пронтер” загварын автомашин цасанд суусан байсныг 2 цаг 35 минут ажиллаж татан гаргаж автомашин эвдэрсэн байсныг үлдээж 2 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн ”Үзүүр булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 58 км, Бэрх багийн төвөөс баруун урд зүгт 2 км/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Марк-X” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сүмбэр сумын Өвөржанчивлан багийн “Адуун чулуут” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагдыг очиход иргэн Б /39 настай, эрэгтэй/-гийн Ландкруйзер-100 загварын автомашин, Г /51 настай, эрэгтэй/-ийн “Фургон” загварын автомашинууд цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Баруун байдлаг хөдөө хэсэг” гэдэг газар автомашин эвдэрсэн тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн харьяат иргэн И/43 настай, эрэгтэй/-ын “Зил-131” загварын автомашин цасанд сууж эвдэрсэн байсныг 20 минут ажиллаж татан гаргаж, эвдэрсэн автомашиныг үлдээж жолооч И /43 настай, эрэгтэй/, зорчигч Г /27 настай,эрэгтэй/, С /38 настай, эрэгтэй/, З/36 настай, эрэгтэй/, Э/37 настай, эрэгтэй/ нарыг Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)