Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тоон мэдээллийг цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, мэдээ, мэдээлэлд хяналт, үнэлгээ хийх үүрэгтэй билээ. Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан.
Тэгвэл тус төвийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ), Аймгийн нэгдсэн эмнэлэг (АНЭ), Өрхийн (Оточ мандал) эмнэлэгт дэмжлэгт хяналт хийлээ.
Дэмжлэгт хяналтын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэх, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.
Баянхонгор аймгийн эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлох ажлаас дурьдвал жирэмсэн эмэгтэйчүүдийн нэрийн хяналт, “Оточ мандал” Өрхийн эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд олон ажлыг санаачлан хийсэн ба анхан шатны бичиг баримтын хадгалалт хамгаалалт сайтай байлаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 13 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 15 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 17 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 18 цагийн өмнө
Б.НЯМТАЙШИР: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмж...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16