Машины төмөр хийцэд хавчуулагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ

Admin | 2022-12-06


   Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран баг, авто замын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 18:52 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн жолоодож явсан “Приус-11” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан “Старекс” загварын /2 зорчигчтой/ автомашинтай мөргөлдөж, “Приус-11” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан зорчигч А /57 настай, эмэгтэй/, “Старекс” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолооч Д /36 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт хүлээлгэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)