"МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА 2023” арга хэмжээ амжилттай үргэлжилж байна 

Admin | 2023-01-23


Олон  угсаатны өв соёлыг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлоороо бахархаж, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой  "Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баярын үйл ажиллагаа энэ өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж байна.

Хар ус нуурын мөсний баярын хүрээнд олон угсаатны өв  соёлын үзүүлбэр, угсаатан бүрийн эд өлгийн соёлыг таниулан сурталчлах гэрүүд,  угсаатнуудын тоглоом наадгайн үзэсгэлэн, нар сүмбэ, мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа,  морин чарга, морь, тэмээ,тэшүүрийн үйлчилгээ  зэрэг олон  сонирхолтой үзвэр үйлчилгээнүүд явагдаж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)