У.РАВДАН: Миний ээж хэнээс ч айж ичилгүйгээр өөрийн үзэл бодлоо шүлэг, ном, нийтлэлээрээ илэрхийлсээр ирсэн

Admin | 2023-01-22


Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулж, шүүхээс үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан.  Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4-1 зааснаар гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаад байгаа билээ.

Тэгвэл энэ талаар түүний хүү У.Равдан "Цоодолын Хулангийн том хүү миний бие Австрали улсад эхнэр дөрвөн хүүгийн хамт амьдарч байна. Миний гэр бүл болон ээжид маань сүүлийн хэд хоногт тохиолдож буй аймшигт явдалд өөрийн бодоо илэрхийлэх гэсэн юм. Хэдхэн хоногийн өмнө насанд хүрээгүй дүүгийн минь хамт өглөө эрт хамт 20 гаруй тагнуулын ажилтан таван машинтай ирж, дүүгийн минь гар утсыг хүртэл хураан авч ээжийг маань шөнө дунд хүртэл байцааж дараа нь хорих 461-р ангид хорьсон талаар сонссон. Хууль хүчний байгууллага асууж тодруулах зүйлээ асуугаад явуулна гэж хүлээсэн боловч өмгөөлөгчгүйгээр дахин хуралдаж дахин нэг сараар сунгажээ. Та нар юунаас айж ингэж яаран сандран хөдөлнө вэ. Үүний цаана хэн байна вэ, ямар эрх ашиг байна вэ гэдэгт олон таамгууд байна. Миний ээж хэнээс ч айж ичилгүйгээр өөрийн үзэл бодлоо шүлэг, ном, нийтлэлээрээ илэрхийлсээр ирсэн. Алдаа оноо нийлсэн ээжийг маань ийм айхтар хэрэгт хийхээр шийдсэн бол сайн бодоорой. Үзэл бодолтой нэгтэй найзууд нь үгээ хэлээрэй. Хэнийг ч бай шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад яллаж байгаарай. Хуулиа мөрддөггүй юм бол хүн чанар ёс зүйгээ бодоорой гэж илт харлуулан гүтгэж байгаа хүмүүст хэлмээр байна. Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг муухай зан байхгүй. Жинхэнэ эх орноосоо урвагчид хаана байна вэ бодоорой. Миний ээж эх орноосоо урвах хүн биш гэдгийг би эргэлзээгүйгээр мэдэж байна. Та бүхнээс дахин хүсэхэд, битгий итгээрэй" хэмээн цахим хуудсаараа дамжуулан хэвэл.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)